Нүүр хуудасМэдээЭМЯ: Монголд өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хорт хавдартай эмчлэгдэж байна

ЭМЯ: Монголд өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хорт хавдартай эмчлэгдэж байна

ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

– Манай улсын хүн ам, өвчлөлийн үзүүлэлтдээ тулгуурлан Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа ч мөн давхар орон нутагт хавдрын эмч нар ажилладаг. Гэхдээ тэнд хими болон мэс заслын эмчилгээний бололцоо байхгүй.

Монголд жилд хавдартай 100-130 орчим хүүхэд оношлуулдаг ба өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хавдартай, эмчилгээтэй байна.

Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд одоогоор 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож, эмчилгээнд байна. Идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалж хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ба манай улс 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно гэсэн тооцоолол бий. Мөн Монголд жилд хавдартай 100-130 орчим хүүхэд оношлуулдаг ба өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хавдартай, эмчилгээтэй байна.

ХСҮТ-д мэс засал, туяа болон хими эмчилгээг хийж байгаа ба анхан шатны мэс засал, оношилгоо, протоколын эмчилгээний төвийн хими эмчилгээг орон нутагт хийх зорилготой, хавдрын тасагтай байх нөхцөлийг бодлогоор дэмжин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН