Нүүр хуудасМэдээ“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хамт олон нийслэл хотоо ногоон болгоход нэгдэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хамт олон нийслэл хотоо ногоон болгоход нэгдэв

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын газраас “Эх дэлхий ногоон байг” бүх нийтийн мод тарих арга хэмжээг энэ амралтын өдөр зохион байгуууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сэргээх, орчин тойрноо тохижуулах ажилд хамтран ажиллах бөгөөд өдөрлөгийн нээлтэд Аж ахуйн албаны дарга М.Хатанбаатар оролцлоо. Нийслэлийн хот тохижилтын газраас байгууллага хамт олноороо мод, зүлэг тарин, ногоон байгууламжаа сэргээж орчин тойрноо тохижуулахыг Улаанбаатар хотын нийт иргэддээ уриалж, уриалгыг түүчээлэх, иргэдэд хүргэх төлөөлөл болж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.Өнөөдрийн арга хэмжээний үеэр Чингисийн өргөн чөлөөнд 53 ширхэг гоёлын мод, Энхтайваны өргөн чөлөөнд 10 мянган хайлаас мод тарилаа.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот захирамжаар 5 болон 10 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах олон талт ажилд Нийслэлийн 9 дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлууд хүрээгээ тэлж байгаа аж

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН