Нүүр хуудасМэдээЭрдэнэс тавантолгой ХК чингэлэг тээврийн менежментийн 60 хувийг хариуцан ажиллана

Эрдэнэс тавантолгой ХК чингэлэг тээврийн менежментийн 60 хувийг хариуцан ажиллана

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нарын холбогдох хүмүүс 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминал болон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын ажлын явцтай танилцсаны дараа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоор ахлуулан, ГЕГ-ын чингэлэг терминал хариуцсан ажлын хэсэг хуралдав. 

Хурлаас Терминал төвийн өмчлөлийг хууль ёсны дагуу Боомтын онц бүрэн эрхт захиргаанд хариуцуулан өгөхөөр болж, менежментийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 15 хувийг Орон нутгийн Тавантолгой ХК, 25 хувийг  “Энержи Ресурс” ХХК  хариуцан ажиллахаар шийдвэрлэлээ.  Мөн хурлаас ирэх Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын асуудлыг гишүүдэд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов. 

ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон  төслийн нэг нь төмөр замын төсөл болохыг онцолж, эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах бөгөөд нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байгаа аж. 

Одоогоор Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргийн газар шорооны ажил 100% бүрэн дуусч, эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байгаа бөгөөд  төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байгааг энэ үеэр танилцууллаа.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТИЙН 60 ХУВИЙГ ХАРИУЦАН АЖИЛЛАНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нарын холбогдох хүмүүс 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминал болон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын ажлын явцтай танилцсаны дараа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоор ахлуулан, ГЕГ-ын чингэлэг терминал хариуцсан ажлын хэсэг хуралдав. 

Хурлаас Терминал төвийн өмчлөлийг хууль ёсны дагуу Боомтын онц бүрэн эрхт захиргаанд хариуцуулан өгөхөөр болж, менежментийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 15 хувийг Орон нутгийн Тавантолгой ХК, 25 хувийг  “Энержи Ресурс” ХХК  хариуцан ажиллахаар шийдвэрлэлээ. 
 
Мөн хурлаас ирэх Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын асуудлыг гишүүдэд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов. 

ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон  төслийн нэг нь төмөр замын төсөл болохыг онцолж, эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах бөгөөд нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байгаа аж. 

Одоогоор Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргийн газар шорооны ажил 100% бүрэн дуусч, эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байгаа бөгөөд  төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байгааг энэ үеэр танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН