Нүүр хуудасМэдээЭрдэнэ сумын малчдын зөвлөгөөн боллоо

Эрдэнэ сумын малчдын зөвлөгөөн боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэнэ сумын малчдын зөвлөгөөн яг одоо /2020.01.15/ болж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Энхмэнд, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Баярмандах болон сумын удирдлагууд, малчид хөдөлмөрчид оролцож байна.
Зөвлөгөөн 2020.01.14-ний өдрөөс 3 хоног үргэлжилж байгаа бөгөөд малчдын дунд гар бөмбөгийн тэмцээн, малчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж,, малчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.
Мөн төрөөс болон орон нутгаас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хувь хүний хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн сумын “Мянгат малчин”, “Алдарт уяач”, сумын “Малчин өрх”-үүдийг шалгаруулж, шилдэг малчид хөдөлмөрчдөө шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН