Нүүр хуудасМэдээЭрүү, зөрчлийн хуулийг дагасан гомдол ХЗДХЯ-нд маш их ирэх болжээ

Эрүү, зөрчлийн хуулийг дагасан гомдол ХЗДХЯ-нд маш их ирэх болжээ

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан болж гэр бүл хүүхдийн эрхтэй холбоотой дөрвөн хуулийн хэрэгжилт, ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулсан. Энэ нь УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбоотой юм. эдгээр хуулиуд нь 1997 он болон 2000 түүнээс хойш батлагдсан хуулиуд байгаа учир хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж ямар алдаа байгааг тогтоох нь чухал байна. Учир нь дээрх хуулиуд ч гэлтгүй сүүлд батлагдсан хуулиуд араасаа маш их гомдол дагуулж байгаа учир салбарын сайд хаврын чуулганаар өөрчлөлт оруулна гэдгээ онцоллоо. Манай улсад хүүхдийн эрх олон байдлаар зөрчигддөг нь үнэн. Гэр бүл сургууль гадаад орчинд гээд. Гэтэл нэгэнт хүчирхийлэлд өртсөн эхнэр нөхөр хүүхдийг түр хамгаалах байр, хохирогч хамгааллын байр хангалттай байхгүй байна. одоогоор 16 түр хамгаалах байх, 14 хохирогч хамгааллын байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна. гэтэл эдгээр байр нь хүүхэд эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг бол сүүлийн үед хохирогч болсон эрэгтэй ирэх болсон гэнэ. Нөгөө талаас хүчирхийлэл үйлдэж хоригдсон нөхөр нь тэжээгч нь байдаг учир амьдралын баталгааг нь яах вэ гэдэг асуулт ч гарч байна. нөгөө талаас хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан шаардлагатай байна. Дөрвөн хуулийн хэрэгжилт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр 30 гаруй санал гаргасан байна. гол нь санал дүгнэлтийн хэрэгжилт чухлаас гадна иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН