Нүүр хуудасМэдээ"ЭТТ бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

“ЭТТ бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын энэ сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон.

Бондын арилжааг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүсчээ.

Харин бондын хоёрдогч зах зээлийн арилжааг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд бондыг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа буюу өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо гэж  Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН