Нүүр хуудасМэдээҮйл ажиллагаа явуулах сургалтын төвүүдийн мөрдөх журам

Үйл ажиллагаа явуулах сургалтын төвүүдийн мөрдөх журам

Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.

Эдгээр сургалтын төвүүдэд

– биеийн халуун үзэх,

– амны хаалт зүүх,

– аль болох цахим сургалт хийх,

– ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

– нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

– анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

– 2 цаг тутамд агаар сэлгэх,

– хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

– сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

– анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

– ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

– анги танхимд хооллохгүй байх,

– урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

Мөн өнөөдрийн хурлаар гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болголоо.

Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН