Нүүр хуудасМэдээҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10000 мод шинээр суулгана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10000 мод шинээр суулгана

“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн намрын Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар төлөвлөсөн.

ҮЦХ нь сүүлийн 2 жилд тарих модны хэмжээгээ 5-10 дахин нэмэгдүүлсэн учир өөрсдийн мод үржүүлгийн газрын тарьц, суулгацын нөөц тасрахад хүрээд байсан юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд суулгацын дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу түргэн шуурхай, сайн чанарын 10 000 орчим 14 төрлийн модны суулгацын дэмжлэг үзүүллээ.

Эдгээр голт бор, монос, хүрэн навчит монос, гүйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, улиас, гацуур, алимны мод, бургас, хүрэн навчит барбарис, пузыреплодник зэрэг модны суулгацыг 10 сарын 8,9-ны өдрүүдэд тарилтад гаргах бөгөөд ҮЦХ-ийн Захирал Ү.Оюунзул “тарьсан бүх модоо арчилж, хамгаалж, хайрлаж ургуулах болно” гэж онцоллоо.

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс, мод ба гадаа нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН