Нүүр хуудасМэдээҮСХ: Хүнсний ногооны үнэ 70.3 хувиар өссөн

ҮСХ: Хүнсний ногооны үнэ 70.3 хувиар өссөн

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулав.

Инфляци 2022 оны 06 дугаар сард өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна. Инфляцид хүнсний бүтээгдэхүүн, тээврийн үнийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал хүнсний бараа, ундаа, усны үнэ 19.5 хувиар, хүнсний ногооны үнэ 70.3 хувиар өсчээ.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт:

  • 1 кг луувангийн үнэ 2.6 дахин
  • 1 кг төмсний үнэ 2.4 дахин
  • Гүрж ногоон цайны үнэ 2.3 дахин
  • 1 л ургамлын тосны үнэ 94.3 хувиар
  • 1 кг цагаан будааны үнэ 26 хувиар
  • Гурилан боовны үнэ 20.8 хувиар
  • АИ80- 69.5 хувиар
  • АИ92-64.8 хувиар
  • Дизелийн түлш-60.5 хувиар
  • Түлшний мод 18.3 хувиар өсөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН