Нүүр хуудасМэдээӨндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг 5 сарын 25-нд шийднэ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг 5 сарын 25-нд шийднэ

Ирэх долоо хоногийн даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно. 

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм.

Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН