Нүүр хуудасБусадӨнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2018 оны 02 дугаар сарын 11-ний 20 цагаас 02-р дугаар сарын 12-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх,Идэр, Тэс голын хөндийгөөр  18-23 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар  5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө  нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар  21-26 градус, өдөртөө Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун секундэд 4-9 метр. Шөнөдөө    24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17ыг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь тал хээрийн нутгаар, 16-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН