Нүүр хуудасМэдээӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 45 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 70 багийн 363 эмч, ажилтан ажиллаж, 9,112 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 771, II тунд 2,548, III тунд 6,944 буюу нийт 10,263 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.1 хувь, II тунгийн хамралт 69.3 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,682 жирэмсэн эх, 12-15 насны 58,416, 16-17 насны 23,869 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг1
Зураг2
Зураг3
Зураг4
Зураг5
Зураг6
Зураг7

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН