Нүүр хуудасМэдээӨрхийн сарын дундаж орлого буурч, зарлага нэмэгдэж байна

Өрхийн сарын дундаж орлого буурч, зарлага нэмэгдэж байна

Монгол Улсын өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3% нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8% нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ.

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр тус тус буурсан гэдгийг ҮСХ-оос мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН