Нүүр хуудасМэдээ10 дугаар сард чуулганаар 24 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ

10 дугаар сард чуулганаар 24 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэнэ

Улсын их хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-нд эхэлнэ. Тиймээс  УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна.

Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж, хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН