Нүүр хуудасМэдээ1,2 тонн хулуу ургуулж шинэ дээд амжилт тогтоожээ

1,2 тонн хулуу ургуулж шинэ дээд амжилт тогтоожээ

Сүүлийн 10 жилийн турш аварга том хулуу тарих гэж хичээсний эцэст Жейми Грахам хүүхдүүд нь Баавгайн савар хэмээн нэрийдсэн том хулуугаар Топсфилд үзэсгэлэнд анх удаа ялалт байгуулжээ.

Массачусетс мужид жил бүр болдог Топсфилд үзэсгэлэнд хамгийн том хулууг шалгаруулдаг уламжлалтай аж.

Энэ жилийн тэмцээнд 37 настай Жэйми Грахам өөрийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд тарьж, ургуулсан 1133 кг буюу 1,2 тонн хулуугаараа ялагч болжээ.

Өмнө нь түүний тарьсан хэд хэдэн хулууг баавгай ирээд самардан идэж, талбайг бусниулаад явж байсан учир хүүхдүүд нь аварга хулууг Баавгайн савар гэж нэрийджээ.

Сүүлийн 10 жилийн турш аварга том хулуу тариалсны дараа Грахам анх удаагаа нэгдүгээр байр эзэлсэн нь энэ аж. Тэрбээр 8500 долларын мөнгөн шагналыг гардан авсан ба хулуу нь хэдэн өдрийн турш үзэсгэлэнд тавигдаж, хүмүүсийн нүдийг хужирлах юм.

Эх сурвалж: Today

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН