Нүүр хуудасМэдээ2-3 настнуудыг ирэх намар цэцэрлэгт сугалаагүй оруулах боломж бүрдэнэ

2-3 настнуудыг ирэх намар цэцэрлэгт сугалаагүй оруулах боломж бүрдэнэ

Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар тогтоол гаргалаа. Нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр болсон. Хүүхдээ сугалаагаар цэцэрлэгт явуулдаг асуудлыг зогсоох шийдэл гаргах ёстой. Нэгдүгээрт, хамран сургах тойргийн бүртгэл их буруу гардаг.Хоёрдугаарт, бүртгэл буруу учраас төлөвлөлт буруу болдог. Гуравдугаарт, санхүүжилт нь тодорхой бус байдлын улмаас хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар явдаг болсон.Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 68 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас тал нь Улаанбаатарт байна.

Хоёр настай нь 24 мянган хүүхэд байна. Сугалааны цэцэрлэг 2-3 настнуудын дунд байгаа.Ирэх онд шинээр ашиглалтад орох 20 цэцэрлэгт 3000 мянган хүүхэд явна. Өндөр ачаалалтай 26 байрлал дээр цэцэрлэг түрээслэнэ. 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнээс гадна 1,8 тэрбум төгрөгрөөр гурван жил барьдаг. 100 хүүхдийн багтаамжтай, орчин үеийн шийдэлтэй “Цомцог гэр цэцэрлэг”- ийн нэг багц цогцолборыг 300 саяар барих тооцоололтой байна. Хамран сургах тойргийг шинэчлэх буюу төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжаар тооцоолдог байсныг өөрчилж, шинэ төлөвлөлт гаргана. Хамран сургах тойрог дээр байгаа төр болон хувийн хэвшлийн багтаамжийг төлөвлөнө. Ингэснээр ирэх намар гэхэд 34485 хүүхдийг цэцэрлэгт сугалаагүй элсэх боломжийг нээж байна гэж ойлгож болно. Гэхдээ бидэнд 1000 багш нэмж бэлдэх шаардлагатай. Төгсөх ангийн цэцэрлэгийн багш хүүхдүүдийг ажиллангаа кредитээ бодуулаад төгсөх боломжийг олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН