Нүүр хуудасМэдээ20 настай Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо

20 настай Д.Отгонжаргал ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо

Монголын тамирчид дэлхийн олон оронд олон төрөлд тэмцээнд оролцож медалийн хур буулгасаар байна. Үүний нэг нь Норвегийн Осло хотод болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.

Д.Отгонжаргал нь Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румын улсын туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр /10:0/ ялсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН