Нүүр хуудасМэдээУвс аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар/ аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 километрт энэ сарын 27-ны өдрийн 12:38 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН