Нүүр хуудасМэдээ342 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ

342 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэг хүлээж буй.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулсан байна. 

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдах юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН