Нүүр хуудасМэдээ40 мянган өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцлийг бүрдүүлсэн байна

40 мянган өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцлийг бүрдүүлсэн байна

Гэр хорооллын 41964 өрхөд 4 киловаттын хүчин чадалтай цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлжээ. Эхний шатанд:
1. Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны 3300 өрх
2. Сонгинохайрхан дүүргийн 5-10, 23, 28, 31 дүгээр хорооны 8942 өрх
3. Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны 3732 өрх
4. Чингэлтэй дүүргийн 12-15 дугаар хорооны 2712 өрх
5. Сүхбаатар дүүргийн 12-14 дүгээр хорооны 2676 өрх нийт 23 хорооны 21362 өрх 100 хувь цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдсэн бол
Хоёр дахь шатанд:
1. Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 11, 23, 28, 30, 31 дүгээр хорооны 4342 өрх
2. Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 22, 23 дугаар хорооны 4504 өрх
3. Чингэлтэй дүүргийн 7-12, 16 дугаар хорооны 10689 өрх
4. Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны 1067 өрх нийт 22 хорооны 20602 өрх 100 хувь цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдсэн байна.

Хот орчмын бүсэд байрлах айл өрхүүд цахилгаан халаагуур болон шалны халаалтыг сонгож хэрэглэсэнээр өнөөгийн нийгмийн гамшиг болж буй хорт утаанаас салахад чухал хүчин зүйл болох юм. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифын тухайд өдрийн хэрэглээ /өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэл 116.39 төгрөг байдаг бол Оройн хэрэглээ / оройн 21 цагаас үүрийг 6 цагийн хооронд 89.19 төгрөг байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН