Нүүр хуудасМэдээ5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН