Нүүр хуудасМэдээ51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулжээ

51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ удаад 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн байна. Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуулсан бол 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасуулжээ. Сонгуулийн хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу  ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулах ёстой. Энэ лавлагааг явуулсны дараа албан ёсоор нийтэд дүн мэдээлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН