Алдарт Суши

[yellow_box]Японы уламжлалт хоол болох “СУШИ” нь дэлхий нийтээр 1980-аад оноос алдаршиж эхэлжээ. Сушиг хөрвүүлбэл ороомог гэсэн утгатай үг юм. Мөн энэхүү хоолны гол орц гэвэл цуунд боловсруулсан цагаан будаа болон далайн бусад төрлийн хүнс билээ.[/yellow_box]

[three_columns_one]

[/three_columns_one]

[three_columns_two_last]

2000-аад жилийн өмнө япончууд будаа тарьж ургуулах болжээ. Гэхдээ тэд будаа болон загасаа хурдан хугацаанд муудахаас сэргийлж давсанд даран удаан хугацаанд хадгалдаг болсон байна. Энэхүү давсалж хадгалсан загас, дунгаа цагаан будаатай хольж идсэнээр одооны алдарт СУШИ-ийн түүхийг эхлүүлжээ. Ингэж бэлтгэдэг аргыг өнөөг хүртэл Шига мужид хэрэглэдэг, үүнийг “фүна зүши” гэдэг.
[/three_columns_two_last]
[divider]

СУШИ-УЛИРАЛ
Япон арлыг тойрон хүрээлсэн далай тэнгис үнэхээрийн гайхамшигтай олон төрлийн загас, далайн дун, сам хорхойн төрлөөр баялаг юм. Энэ бүгдийн үндсэн дээр улирал болгоны онцлогт тохируулсан суши бэлтгэж, үйлчлүүлэгч олондоо санал болгодог онцлогтой. Жилийн дөрвөн улирал солигдох тусам суши бас өнгө, амтаа өөрчлөн сольж байдаг. Японы суши баарууд, ресторанууд тухайн улирлын шинэ бүтээгдэхүүнээр, шинэхэн загас, далайн төрөл бүрийн сам хорхой, дунгаар суши хийж байдгаараа алдаршиж ээ.

СУШИ- ТӨРӨЛ
Сүшиг хэрхэн бэлтгэх, ямар орц ордогоос хамааран олон төрлөөр ангилдаг. Эдгээр нь

[three_columns_one]
[/three_columns_one]
[three_columns_two_last]
Нигиризүши: Энэхүү сүши нь Эдо эрин /1603-1867 он/ өмнө үүссэн байна. Цуугаар амталсан будааг 1 том үмхэлтээр идэж болохоор хэмжээнд тасалж, васабиг бага зэрэг түрхээд, түүний дээр 4 улирлын онцлогтоо тааруулан далайн бүтээгдэхүүнийг тавьсанаар Нигиризүши бэлэн болно.
[/three_columns_two_last]
[divider]

[three_columns_one]

[/three_columns_one]
[three_columns_two_last]
Макизүши: Уг сушинд дийлэнхдээ далайн ургамалууд ордог боловч зарим тохиолдолд шар буурцаг, өргөст хэмх зэрэг нь нэмэлтээр ордог байна.
[/three_columns_two_last]
[divider]

[three_columns_one]

[/three_columns_one]
[three_columns_two_last]
Инаризүши: Энэ нь Инари гэсэн бурханаар нэрлэгдсэн суши билээ. Инари сүшиг хийхдээ дүпүг жигнэхгүйгээр шарж хэрэглэдэг байна. Гадна талаасаа үнэгний чих шиг хэлбэртэй харагддаг.
[/three_columns_two_last]
[divider]

[three_columns_one]

[/three_columns_one]
[three_columns_two_last]
Чирашизүши: Монголоор хөрвүүлбэл “Тараамал суши” гэнэ. Энэхүү сушиг бэлтгэхдээ аягатай будаан дээр түүхий загас, ногоог жижиглэн хэрчиж тараан байрлуулна.
[/three_columns_two_last]
[divider]

[three_columns_one]

[/three_columns_one]
[three_columns_two_last]
Гүнкан-маки : Цэргийн хөлөг онгоц хэлбэртэй болгож боосон суши. Жигд хэлбэртэй хэрчсэн олон төрлийн далайн хүнс орж нигири суши болж чадах хэдий ч загасны түрс болон жижиг зайдасыг тэр чигт нь нурж унах хүртэл нь овоолдог. Тийм учираас “Цэргийн хөлөг онгоц хэлбэртэй” гэж нэрлэсэн байна.
[/three_columns_two_last]
[divider]

СУШИ- ТОГООЧ
Сушины тогооч мастер цолтой болохын тулд 5 жилийн турш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Эхний хоёр жил будааг хэрхэн зөв агшаахыг заадаг гэнэ. Харин үлдсэн гурван жилд нь загас яаж хийх урлагт суралцдаг байна. Тийм ч болохоор сушиг торгон мэдрэмжтэй шаргуу хүмүүс хийдэг нь аргагүй биз.

СУШИ- МӨНГӨ
Харин жинхэнэ төгс төгөлдөр амттай сүшиг идэж, мэргэжлийн өндөр түвшний тогоочтой ярьж хөөрөн нэг үдшийг өнгөрөөвөл нэг хүнээс арван таван мянга орчим иэн буюу монголоо 300 мянган төгрөг орчим болдог байна.

СУШИ-ИДЭХ ДҮРЭМ
Савхаараа цоолж, зоож болохгүй
Загастай талаар нь сүмсэнд дүрэх хэрэгтэй.

СУШИ-КИМБАП ЯЛГАА

Японы суши, Солонгосын кимбаптай андуурах асуудал багагүй гардаг. Зарим хүмүүс бүр кимбапыг сушийн солонгос хувилбар гэж ярих нь хүртэл бий. Та бас тэгж андуурч байгаа юм биш биз. Тэгвэл СУШИ, КИМБАП хоёрт маш том ялгаа бий.

СУШИКИМБАП
Будаа Цагаан цуугаар амталдаг /Гашуун/
Гүнжидийн тосоор амталдаг /чихэрлэг/
ХольцТүүхий загас /туна/, жижиглэн хэрчсэн түүхий могой Кимчи, бяслаг, цагаан манжин, лаазалсан туна загас, лууван гэх мэт бүх төрлийн хүнс байж болдог
Хэлбэр дүрс Нэг янзаар Янз янз байж болдог нэг хэвэнд баригдадгүй
Тогооч Хийхэд хялбар тул бүгд хийж болноМэргэшсэн тогооч

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН