7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 16:41:35
Нүүр хуудасНийтлэлProuve брэндийн МОЛЕКУЛ сүрчигний найрлагад юу агуулагдсан байдаг вэ?

Prouve брэндийн МОЛЕКУЛ сүрчигний найрлагад юу агуулагдсан байдаг вэ?

Өвөрмөц хийгээд онцлог шинжийг тодорхойлбол? Энгийн бүхэнд өөр өөрийн гэсэн гоо сайхан нуугдсан байдаг. Франц эфирийн тосны найрлагаас  үндэслэж гаргасан молекул сүрчиг нь таныг гайхшруулах болно. Молекул сүрчигт агуулагдсан орон зайн тансаг үнэрийг, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан гаргаж авснаараа онцлог. Молекул сүрчигний бөөм нь зүрхэн хэсгийн нотонд илүү их агуулагдсан байдаг. Prouve брэндийн молекул сүрчгийг өөр хооронд хольж өөрийгөө илэрхийлэх цор ганц үнэрийг гаргах боломжийг бидэнд өгсөнд талархал илэрхийлье.

Мэргэжлийн сүрчиг үйлдвэрлэгч мастеруудын гарган авсан молекул сүрчигний жор нь танд сэргээх мэдрэмжийг давхар өгөх юм.

Prouve брэндийн молекул сүрчиг нь 6 төрлийн үнэртний нотууд бий. Дангаар нь хэрэглэсэн ч болно, өөр хооронд нь холин хэрэглэсэн ч болно. Сүрчигний мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар сүрчигнүүдийг өөр хооронд нь холин өөрийн хүссэн үнэрээ зохиож болно. Мөн таныг бусдаас онцгой гэдгийг илэрхийлэх нэгэн хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна.

01m -Арц- Далайн замаг

Түүхий арцны молекулыг далайн нот болон усан үзэмний сэргээх үнэртэй хослуулсан. Иймээс танд сэнгэнэсэн  мэдрэмжийг төрүүлэх болно.

02m – Гашуун ягаан- Зөөлөн цагаан

Эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн чихэрлэг үнэр  нь найрлагадаа ягаан чинжүүний нотыг агуулсан болно. Мөн 2 төрлийн цагаан цэцэгсийн молекулын төлөөлөл юм. Энэхүү үнэр нь зөөлөн лили цэцгийн үнэр мэт боловч магноли цэцгээс өөр үнэр юм. Энэхүү үнэртний нотыг  дангаар нь эсвэл өөр үнэртний ноттой хослуулан хэрэглэсэн ч болно.

03m – Үхрийн нүд – Гашуун ягаан

Бага зэргийн исгэлэн болон боловсорч гүйцсэн үхрийн нүдний үнэр. Бага зэргийн гашуун, исгэлэн үхрийн нүдний үнэртний нотыг сэргээх мэдрэмжийг агуулсан цитрус жимсний үнэртний ноттой хослуулсан. Та 03 m дугаартай сүрчгийг өөр төрлийн найрлагатай молекул сүрчигтэй хослуулан өөрийн хүссэн үнэрээ үүсгэх боломжтой.

04m – Ойн амгалан -Тайван байдал

Халуун уур амьсгалд ургасан модорхог үнэртний нотыг заарын ноттой хослуулж гаргасан болно. Ургамлын үнэртний нотыг илэрхийлсэн 04m дугаартай сүрчиг танд тайвшруулах мэдрэмжийг төрүүлэх болно.

05m –Наргамот- Сарнайн

Наргамот нь ази тивийн өмнөд хэсэгт орших Энэтхэг улсаас гаралтай юм. Энэхүү үнэр нь цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн сарнайн үнэртний нотыг санагдуулам. Дорнын нууцлаг бөгөөд анхилуун үнэрээр өөрийгөө илэрхийлцгээе.

06m Пачули– Гүн бор

Халуун орны модорхог пачулигийн үнэртний нотыг амбергисийн үнэртний ноттой хослуулжээ. Энэхүү үнэр нь зуслангийн байшингийн ил галын үнэрийг санагдуулам. Халуун, оргилсон мэдрэмжийг төрүүлнэ.

Хэрэв та 2 төрлийн үнэртний нот болох молекул сүрчигний 02m Гашуун ягаан /Зөөлөн цагаан/ болон 05m Наргамот/Сарнайн үнэр/-ийг хольж хэрэглэвэл таны дурлалт хүн тань, таньд гарцаагүй татагдах болно. Танаас үнэртэх анхилуун үнэр таныг бүрэн илэрхийлж хайр татам болгоно.

05 сүрчиг нь таны үдшийн болзооны турш таны хайртын сэтгэлийг татах болно. Энэ бол дорнын цагаан цэцэгсийн үнэр юм. Наргамот болон Сарнайн цэцэгсийн нот нь таныг  сэргээх мэдрэмжийг төрүүлэн өдрийн турш эрч хүчийг бэлэглэх болно.

Илүү тансаг үнэрийг бүтээцгээе. Энэ бол гайхамшиг молекул сүрчигийн хамгийн гайхамшигтай зүйл нь хүн бүрт зориулагдсан явдал юм. Молекул сүрчигний Франц эфирийн тосны найрлага нь сүрчигний сэнгэнэсэн үнэрийг өдрийн турш хадгалах юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН