Нүүр хуудасМэдээШАДАР САЙД: Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл...

ШАДАР САЙД: Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авч эхэллээ

Өнөөдөр Налайх дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл болох төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын албан хаагчидтай уулзалт хийж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 2023 оноос 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дунджаар 26-60 хувиар нэмэгдүүлээд байна.

Энэ хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний албан хаагчид 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авч эхэлсэн. Мөн төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж авч байгаа юм.

Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформыг хийхээр тусгасан. Үүнийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам боловсрол мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүмүүсийг намын жагсаалтын эхэнд оруулж ирсэн нь түүхэн жишиг боллоо. Нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь үлгэр жишээ болж байгааг онцлон дурдмаар байна.

“Ард түмний ялалтын төлөө” хамтдаа хичээн урагшилцгаая!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН