Нүүр хуудасМэдээШАДАР САЙД: УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ

ШАДАР САЙД: УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 13-р тойргийн сурталчилгаагаа хамтран зүтгэгч Цэндийн Сандаг-Очирын хамт төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ. Бид өнгөрсөн 4 жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Манай 3 дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.

Гурван дүүргийн иргэдээс авсан судалгааны дагуу шийдэх ёстой асуудлын нэг болох эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллалаа. Мөн Налайх, Багануур, Багахангайчууд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 15 хувийн урьдчилгаа төлбөртэй, ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

“Ард түмний ялалтын төлөө” хамтдаа хичээн урагшилцгаая!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН