Эрүүл саруул гэр бүлтэй болох эмэгтэй хүн болгоны мөрөөдөл шүү дээ. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний хугацаандаа архи, тамхи, хар тамхи хэрэглэхгүй байх талаар мэддэг. Харин жирэмсэн үеийн эрүүл зөв амьдралын хэв маягийн талаар нарийн мэдээлэл ховор байдаг. Тийм ч болохоор энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичихээр шийдлээ.
- Биеийн жин.
Хэрвээ та илүүдэл жинтэй бол жирэмсэн үед таны цусан дах чихрийн хэмжээ нь ихэсч, жирэмсэн үеийн чихрийн шижин үүсэх магадлалтай ба таны төрөх хүүхэд чихрийн шижинтэй төрөх магадлалтай юм. Иймээс жирэмсний хугацаанд жингээ барих чухал ба илүүдэл жинтэй бол та жирэмслэхээсээ өмнө турж жингээ хасч байгаад жирэмслэх нь дээрх хүндрэлээс сэрхийлэхийг анхаараарай.
Жингийн илүүдлээ дараах аргаар тооцоорой. Биеийн жингийн индекс (БЖИ) -ээр өөрийгөө илүүдэл жинтэй эсэхээ нягтлаарай.
БЖИ-ийг бодохдоо биеийн жин (кг)/ биеийн өндөр2 (м)
БЖИ ≤18.5 | Бага жинтэй |
БЖИ ›18.5 ‹ 25 | Хэвийн жинтэй |
БЖИ ›25 ‹ 30 | Илүүдэл жинтэй |
БЖИ ›30 ‹35 | Таргалалт 1- зэрэг |
БЖИ ›35 ‹40 | Таргалалт 2- зэрэг |
БЖИ ≥40 | Таргалалт 3- зэрэг |
2. Жирэмсний витамин.

Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд маань фолийн хүчил 800мкг тунгаар ууж эхлэх ёстой. Энэ нь фолийн хүчлийн дутагдлын улмаас үүсдэг ургийн тархи- нугасны гаж хөгжил үүсэхээс сэргийлдэг. Энэ эмээ 12 долоо хоног буюу 3 сартай болтлоо уух хэрэгтэй. Үргэлжлүүлээд жирэмсэн үеийн витаминаа уух нь зүйтэй юм. Хоолныхоо цэсэнд фолийн хүчил болон витамис С, кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Үүнд: бууцай, жууцай, төрөл бүрийн шош, вандуй, өндөг, тослог багатай элгэн тараг, салмон загас, туна. Нэмэж хэлэхэд заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Тэгээд бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллох нь зүйтэй юмаа.
3. Шингэн юм уух.

Жирэмсэн үед ус уух нь биед маш сайн. Өдөртөө 2.4л хүртэл ус уух хэрэгтэй.
4. Архаг өвчин.
Хэрэв та архаг хууч өвчинтэй бол юуны түрүүнд жирэмслэхээсээ өмнө эмгэгээ эмчлүүлэх ёстой. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд маань төлөвлөөгүй жирэмсэлдэг учраас жирэмсэн болмогц харьяа өрхийн эмчийн хяналтанд ороод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь зүйтэй юм. Ингэснээр та өөрийгөө элдэв хүндрэлээс сэргийлэх болно.
5. Бусад чухал зүйлс.

-Жирэмсэн байх хугацаандаа шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах
-Одооноос эхлээд төрөх хүртэлээ жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн хийх
-Хярзангийн булчингаа чангалах Кегелийн дасгалыг одооноос эхлээд хийх
-Ханиадны вакцин хийлгэх талаар эмчтэйгээ ярилцаж шийдэх
-Өөрийгөө стрессгүй байлгах тал дээр анхаарах
Та дээрх амьдралын энгийн өөрчлөлтүүдийг хийснээр өөрийнхөө амьдралыг аз жаргалтай, эрүүл байлгах болно.
“Гурван бүсгүй” эмнэлэг Утас 99289813
FB хаяг: Гурван бүсгүй эмнэлэг