Нүүр хуудасМэдээСогтуудаа өндөр хүчдэлийн багана дээр гарсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Согтуудаа өндөр хүчдэлийн багана дээр гарсан иргэнийг эсэн мэнд буулгажээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 21:40 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нэг км замыг туулан очиход тухайн иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байжээ. Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт гурван цаг ярилцлага хийн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН