Нүүр хуудасМэдээТөрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа орчноосоо холгүй газраас төрийн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авдаг байх боломжийг бүрдүүлж өгөх ажил үе шаттайгаар хийгдэж байна. Тус төвийг өнгөрсөн жилийн эцсээр нээх гэж байсан боловч гүйцэтгэгч компани зарим ажлуудыг чанарын шаардлага хангахгүй хийсэн учраас хугацаатай үүрэг даалгавар өгч, засч сайжруулсан. Ингэснээр гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна” гэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН