Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал тэргүүтэй хүмүүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өгөөд байна.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд долоон гишүүн нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа бөгөөд тавдугаар сарын 2-ны өдөр болох АН-ын Их хурлаар гишүүдийнхээ дунд дотоод явуулж, сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшигч тодрох юм.
АН-аас нэрээ дэвшүүлсэн гишүүд:
- Р.Амаржаргал
- Ц.Оюунгэрэл
- Н.Алтанхуяг
- Д.Ганбат /УИХ-ын гишүүн/
- С.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
- Х.Тэмүүжин
- Л.Гүндалай