Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дууссан бөгөөд дотор засвар, гадна тохижилтын ажлууд болон инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь одоогоор 12 бүлэгт 387 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус өргөтгөл ашиглалтад орсноор 8 бүлэгт 200 хүүхэд нэмж суралцуулах бүрэн боломжтой юм.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Бөртэ трейд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.