Нүүр хуудасМэдээЭнэ жил найман сая толгой мал отроор өвөлжинө

Энэ жил найман сая толгой мал отроор өвөлжинө

Энэ өвөл төвийн бүсэд хамгийн олон буюу 30 сая толгой мал өвөлжих бол баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарсан гэж ХХААХҮЯ-аас мэдээлэл өгсөн.

Энэ жил нийт нутгийн 80 хувьд ургамлын гарц их, зуншлага сайн байсан нь отор нүүдэл хийх малчдын тоо багасахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, энэ өвөл 19 мянган өрхийн 8 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, дийлэнх хувь нь сум, орон нутагтаа өнжих төлөвтэй байна.

Харин өвс тэжээлийн нөөцийн хувьд малчид 90 орчим хувиар бэлтгэж нөөцөлсөн бол аймаг, нийслэл, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 65 хувьтай байгаа аж.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай, зудын эрсдэлийн үнэлгээгээр Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт бэлчээрийн ургамлын гарц тааруу өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Говийн аймгуудад хур тунадас их орох, урт хугацаагаар хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн баруун аймгууд харилцан адилгүй байхыг анхааруулж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН