Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон нийтийг бухимдуулаад байгаа шатахууны асуудлыг хэлэлцсэн байна. шатахуун импортлогчид ОАТ нэмсэнтэй холбогдуулан үнээ 300 төгрөгөөр нэмээд байсан бол ЗГ-аас зөвхөн АИ92 АИ80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ард түмэн шатахуун импортлогчдын хөлд үрэгдэж хөл дүүжлэх унаандаа шатахуунаа хийж чадахгүй түрэх, дугаарлахдаа тулж байлаа. Бараг 10 гаруй хоногийн турш танилтай нь талын чинээ гэдгээ харуулж АИ92 бензин авч байсан бол энгийн иргэд ард нь үлдэж байв. Энэ бүхэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэг тонн тутам нь 60-70 долларт хүрсэн нөгөө талаас татварын нэмэгдэлтэй холбоотой байсан юм. харин энэ бүх шийдвэр гарснаас шатахууны хомсдолын асуудал эцэслэгдэнэ гэдгийг сангийн сайд хэллээ. Татвар нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үед газрын тосны үнэ нэг тонн нь 40 доллар байсан ч тооцоогүй өөрчлөлт гарсан юм. цаашид нь нэг баррель нь 60-70 доллар байх төлөвтэй байгааг хэлж байна. харин АИ95 98 шатахууныг санхүүгийн боломжтой иргэд авдаг учир ОАТ-ыг зохих хэмжээнд хэвээр үлдээх нь зөв гэж үзжээ. Гэвч харамсалтай шатахууны үнийн өсөлт, татвар нэмэгдэлтэй холбоотой нэгэнт үүссэн өргөн хэрэглээний барааны үнийг засгийн газар барьж чадах нь юу л бол. Өргөн хэрэглээний бараа, гурил будааны үнэ нэгэнт л нэмэгдсэн бол тэр чигтээ үлдэж, иргэдийн ачаанд л дараа болж байна.