Нүүр хуудасМэдээАлба хаагчид 21 иргэний амь, 730 сая төгрөгийн өмч авран хамгаалжээ

Алба хаагчид 21 иргэний амь, 730 сая төгрөгийн өмч авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Он гарсаар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт дуудлага 21.6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН