Нүүр хуудасМэдээАН: УИХ дахь АН-ын бүлэг “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн...

АН: УИХ дахь АН-ын бүлэг “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн талаарх мэдээллийг сонсож байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа /2025.11.10/ гурван асуудлыг хэлэлцэж байна.

1. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга мэдээлэл сонсох;

Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулав. Гишүүдийн зүгээс таван жилийн төлөвлөгөө бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй, онцгой анхаарах салбарууд байгааг анхаарууллаа. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар ахиц гарч байгаа талаар, малын экспортод чиглэсэн ямар ажил хийх гэж байгаа болон урт, дунд, богино хугацааны төлөвлөөгөө хоорондоо зөрчилдөхгүй байх, ядуурлыг бууруулах үе шат бүхий ажлуудыг төлөвлөж хийх, ярих бус ажил хэрэг болгох олон чухал ажил байгааг санууллаа.

2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл;

Танилцуулга мэдээллийг : УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Жаргалсайхан гишүүдэд мэдээлэл өгнө.

3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2025.11.06-ны өдөр завсарлага авсан асуудлаар мэдээлэл сонсоно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН