Өлсгөлөн зарласан гишүүдийг эмнэлэг рүү авч явлааУИХ дахь АН-ын бүлгийн даргаас 2021.05.10-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан хүсэлт илгээж үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын хүрээнд намын бүлгүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргасан билээ.
Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулахаар болсон.
Ажлын хэсэг,
-Улсын бүртгэлийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа, улс төрийн намын тамга тэр дундаа Ардчилсан намын тамга ямар байдлаар хоёр болсныг шалгах
-СЕХ, Ерөнхийлөгчийн тухай хуулийг яаж хэрэглэж, нэр дэвшигчийг яаж бүртгэсэн
-Төрийн албан хаагч хуульд олгогдоогүй эрх эдэлж, албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг
-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа санал дүгнэлт боловсруулах зэрэг ажлыг хамтран гүйцэтгэнэ.
Тиймээс гишүүд өлсгөлөнгөө зогсоож эмнэлэг рүү явлаа.