Нүүр хуудасБусадЗурхайАргын тооллын: 2024-10-08, Мягмар гараг

Аргын тооллын: 2024-10-08, Мягмар гараг

Билгийн тооллын 06, Ангараг гараг. Намрын адаг хөх нохой сарын найман цагаан, хөхөгчин МОГОЙ өдөр

Наран ургах шингэх: 07:02-18:17

Үс засуулбал: ӨНГӨ ЗҮС САЙЖРАХ

Барилдлага: ТҮЛЭХИЙН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: ТИЙН МЭДЭХҮЙ

Суудал: ШОРОО

Өдрийн сайн цаг нь луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40)

Хол газар яваар одогсод БАРУУН зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ҮХЭР, ТАХИА жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба ГАХАЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй.

Энэ өдөр элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчих, хатуу үйл үүсгэх, эм засал, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарах, хуран чуулах, үс угаах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, өмч хөрөнгө хуваах, худаг малтах болон засах, газар хагалах тариа ногоо тарих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, морь худалдан авах, морь уралдуулж эхлэх, мал номхруулж уналага эдэлгээнд сургах, эм тан хүртэхэд САЙН өдөр

Байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, оёж хатгах, мал ханах, засах үйл, нүүдэл хийх МУУ өдөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН