Нүүр хуудасМэдээАрхангай аймгийн хэмжээнд 39 удаагийн объектын гал түймэр гарчээ

Архангай аймгийн хэмжээнд 39 удаагийн объектын гал түймэр гарчээ

Архангай аймгийн хэмжээнд аймгийн ОБГ-т энэ оны 9-р сарын байдлаар нийт 39 удаагийн объектын гал түймэр гарч, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийн аюулаас аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 525 сая төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ. Объектын гал түймэр нь пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс гарсан байна.


Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 25 аж ахуй нэгж байгууллага, 140 айл өрхийн галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаагүй 150 зөрчлийг илрүүлж, 135 зөрчлийг арилгуулж ажилласан байна. 


Иймд иргэдэд,

-Гэр, орон сууцны цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, ачааллыг хэтрүүлэхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгасан эсэхээ заавал шалгаж байх,

-Галын аюулгүй байдлын зай хэмжээг мөрдөж, гэр, байшингийн ойрхон өвс, шатамхай материал хураахгүй байх,

-Түймрийн хуурайшилтын улирал эхэлж буй энэ үед хашаа хорооны өвс шатаахгүй байх, ил задгай үнс нурмыг хаяхгүй байх,

-Ой хээрийн бүсэд явахдаа ил гал түлэхгүй байж, аюулгүй байдлыг хангах,

-Татсан тамхи, асаасан шүдэнзний галыг бүрэн унтраах,

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, заавал харгалзах хүнтэйгээр гэртээ үлдээж болзошгүй ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН