“Насны хишиг”-ийн олголт өчигдөрөөс хийгдэж одоогоор 140 орчим мянган ахмадуудад насны хишиг олгогдсон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог билээ.

Шинээр 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn, халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж “Насны хишиг”-ээ авах боломжтой юм байна.