Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой “Барилгачдын баяр” болон “Барилга МН” – ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизингд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.
Үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг бөгөөд энэ удаад 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.
9-р сарын 9-ны 14:00 цагт
- “Барилгын хөгжлийн төв” Ашиглалтад орсон орон сууцны талаарх мэдээлэл
- “Төрийн орон сууцны корпораци” Түрээслээд өмчлөх орон сууцны талаарх мэдээлэл
- Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
9-р сарын 10-нд 11:00 цагт
- Амины орон сууцны дулаалга хэрхэн хийх вэ?
- Барилгын материалын сонголт хэрхэн хийх вэ?
- Барилгын хөрөнгө оруулалт
- Дотор агаарын чанар
- Инженер, геологийн судалгаа – газар сонгоход анхаарах зүйл
- Амины орон сууцны агааржуулалтын систем
- Амины орон сууцны халаалт, халуун усны шийдэл
Үзэсгэлэнг үзэгч, худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг. Оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай. Тиймээс та үзэсгэлэнд хүрэлцэн ирж урамшуулалтай, хөнгөлөлттэй, бэлэгтэй худалдан авалтыг хийх боломжтой юм.
Мөн үзэсгэлэн, яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууц болон амины орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагч: БХБЯ, БХТ, ТОСК, МБҮА
Ерөнхий ивээн тэтгэгч: “УЛААНБААТАР ГРУПП” ХХК
Ивээн тэтгэгч: “МОНКОН КОНСТРАКШН” ХХК, NCD ГРУПП