Нүүр хуудасМэдээБХТ: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори 5 дахь...

БХТ: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори 5 дахь удаагаа итгэмжлэгдлээ

Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцож гэрчилгээ гардууллаа.

MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартаар: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь итгэмжлэгдснээр барилгын салбарын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг сайжруулж, барилгын материалын аюулгүй байдлыг баталгаажуулж, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалан, дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих, иргэдийн амьдрах орчныг бий болгон, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, стандартын шаардлага, шалгуураа ханган ажиллахыг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН