Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо танхим болон цахим хосолсон хэлбэрээр 57.6 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
– Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн явцын мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийн тухай
– 2023 оны Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулалтын тухай
– Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн гүйцэтгэл
– Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилсан ажлуудын хэрэгжилтийн талаар
хэлэлцэж, төлөөлөгчдөөс санал авч зөвлөмж гаргалаа.