Нүүр хуудасМэдээБЗД: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан дүүргийн “төрсөн өдөр”-өөр...

БЗД: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан дүүргийн “төрсөн өдөр”-өөр хуралдана

Баянзүрх дүүргийн түүхэн 60 жилийн ой энэ онд тохиож буй. Тэртээ 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Найрамдалын районыг байгуулсан нь өнөөгийн Баянзүрх дүүргийн үүсэж хөгжих эхлэл болсон юм.

Тиймээс энэхүү түүхэн өдрөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаа хуралдахаар болж хурлын Зөвлөл, намын бүлгүүд, хурлын хороод хуралдаж хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ удаагийн хуралдаанаар:

1.Төрийн дээд шагналд уламжлах тухай

2.Зүүн бүсийн зам засвар, арчлалтын газар орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах тухай

3.Баянзүрх дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

4.Баянзүрх дүүргийн хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

5.Баянзүрх дүүргийн “Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулах тухай

6.Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг танилцуулах тухай

7.Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Баянзүрх дүүрэг”-ийг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонд уламжлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН