Нүүр хуудасМэдээБЗД: Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

БЗД: Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар Ч.Мэндсайхан томилогдлоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, Ч.Мэндсайхан төлөөлөгч нарын 86  хувийн саналаар Хурлын даргаар сонгогдлоо.

Тэрээр ДИТХ-ын даргаар сонгогдоод хэлсэн үгэндээ,

“…Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг улс, нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, үе үеийн залгамж халааг алдагдуулалгүй авч явах зарчмыг миний бие баримтлах болно.НийслэлийнБаянзүрх дүүрэг байгуулагдсан түүхэн 60 жилийн ой ирэх онд тохионо. 60 жилийн түүхэнд ул мөрөө үлдээсэнхэн бүхний өмнөөс эгцлэн харж, гал цогтойгоор “бид чадсан шүү” гэж хэлэх мөч ойртсоор байна.

Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг бодитоор хэрэгжүүлж хүн төвтэй, бие даасан эдийн засаг, хотжин нутаг тэлсэн, ногоон хөгжлийн баримжаатай, тогтвортой засаглалтай дүүргийг бүтээхийн төлөө ухаалаг шийдэл, бодитой төсвөөр хөрөнгө оруулалтын ажлуудыг зөв эрэмбэлэх нь чухал юм.

Эрхэм төлөөлөгчид өө,2024-2028 онд иргэддээ ээлтэй дүүргийг бүтээж, амар тайван аж төрөх нөхцөл бололцоог сайжруулахынтөлөөсайн бодлогын үр дүнд чанартай бүтээн байгуулалт өрнүүлэх их үйлсдээ нүд хурц, сэтгэл тэнүүн, алс хэтийн бодлогоор хамтарч ажиллахыг нийт төлөөлөгчдөдөө уриалж байна. Дүүргийн иргэдийн сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, их сэргэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллах болно” гэв.

Ч.Мэндсайхан нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирсэн.

Тэрээр автомашины инженер, санхүүч, эрх зүйн магистр, брэнд шинжээчээр мэргэшсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН