Нүүр хуудасМэдээБЗД: Хичээлийн шинэ жилийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

БЗД: Хичээлийн шинэ жилийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа. Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, замын тэмдэг тэмдэглэгээ, хаяг, хаягийн байгууламж, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбайн угаалга цэвэрлэгээ хийн ажиллаж байна.

Цаашид цэвэрлэгээг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ хөл газрын ургамал, шарилж тайрах, устгах ажлыг 09 дүгээр сарын 20-ны хүртэлх хугацаанд үе шаттайгаар зохион байгуулах юм.

Амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, төрийн болон хувийн хэвшлийн 1,208 аж ахуйн нэгж, байгууллагууд сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, цэвэрлэгээг хийж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 6 байгууллагын 225 ажилтан, 28 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний зам дээрх хог хаягдал, хананаас хана хоорондох цэвэрлэгээ, замын нуух цэвэрлэгээ, явган хүний замын цэвэрлэгээ, тусгаарлах цагаан зурвасны цэвэрлэгээ, хог түүлт, автобусны буудлын цэвэрлэгээ, угаалга хийж 45,3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд нийт 1,408,708 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 716 ш тэмдэг, тэмдэглэгээ, 68,792 м урт хайс хашлага, 59 автобусны буудал, 76 хогийн сав, 187 сандал, 9 сүүдрэвч, 29 рекламны самбар, хүүхдийн тоглоомын талбай зэргийг угааж цэвэрлэлээ.

Орчны аюулгүй байдлыг хангах ажлын чиглэлээр 08 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрүүдэд эзэнгүй нохой муурын тоо толгой бууруулах болон үржил хязгаарлах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН