Дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, “Хамтдаа” ТББ-ын тэргүүн, бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт Ш.Галбадрахтай хамтран “Бэлгийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч, чиглүүлэгч багш бэлтгэх” анхны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Баянзүрх дүүргийн харьяа 21, 84, 111, 133 дугаар сургуулийн сурагчид, нийгмийн ажилтан, эмч нар хамрагдаж, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, хүний эрх болон жендерийн ойлголтын талаар мэдлэг мэдээлэл хүргэж ажиллаа.

Тус сургалтын зорилго нь үе тэнгийн сургагчдыг бэлтгэн, тэдгээрээр дамжуулан өсвөр үеийнхэнд зөв мэдлэг түгээж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.





