Бурханы сүмийн ажилчин залуусаас бүрдсэн сайн дурынхны “ASEZ WAO” багийн залуустай Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан уулзлаа. БНСУ-аас ирсэн сайн дурын залуус өмнө нь хэд хэдэн удаа манай дүүрэгт зочилж, дүүргийн хог цэвэрлэх аянд нэгдэж байсан билээ.

Тэгвэл энэ удаа “No More GPGP” буюу “ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАХ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа тул улс орнууд байгаль орчны бохирдол, хүний эрүүл мэндийн асуудлаас үүдэж, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, хог хаягдалгүй ногоон эдийн засгийн бүтцийг бий болгохоор хичээж байна.
Үүнтэй холбоотойгоор ASEZ WAO баг нь байгаль орчныг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлэн дэлхийн улс орнуудаар явж дэлхийн эко системийг эвдэхэд хүргэж байгаа хамгийн гол хүчин “No More GPGP” буюу “ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ БАГАСГАХ” хөтөлбөрийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхантай уулзан хамтран ажиллахаар зөвшилцлөө. Мөн тэд ерөнхий боловсролын 148 дугаар сургууль, “Отгонтэнгэр” их сургууль дээр энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм.