Уулзалтын үеэр хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын боломжийн талаар ярилцав. Сайд П.Наранбаяр цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар олон улсын туршлагыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа танилцууллаа. Тэрээр Австралид хэрэгжиж буй “Онлайн аюулгүй байдлын тухай хууль”-ийн өөрчлөлт, тогтолцоо, стандарт, сургалтын арга зүй зэргийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 1993 оноос хойш Монгол Улсаас 700 гаруй иргэн суралцсан бөгөөд жил бүр энэ тоо нэмэгдэж байгаад талархаж байгаагаа хэллээ. Цаашид багш, оюутнуудыг илүү олноор сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах хүсэлтэй байгаагаа онцлов.

Элчин сайд Лео Зэнг хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
