Нүүр хуудасМэдээБОУАӨЯ:Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гуравдугаар...

БОУАӨЯ:Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гуравдугаар хуралдаанд 15 хүн оролцож 64 хувийн ирцтэйгээр хуралдлаа

Өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд гарсан УИХ-ын тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа юм. Харин тус хорооны дэд даргаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ажиллаж байна.

Өнөөдрийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар нийслэлд хэрэглээнд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа хагас кокс буюу хөх нүүрсний тонн тутмын үнийг 200 мянган төгрөгөөр тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хуралдаанд санал оруулж үнийг дахин судлаж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосноор хуралдаан өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН