Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, ур чадвар олгох сургалтад хамрууллаа

БОУАӨЯ: Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, ур чадвар олгох сургалтад хамрууллаа

АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд байгаль хамгаалагчдад “Байгаль хамгааллын хуулийг сахиулах үндсэн ур чадвар”-ын сургалтыг Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгуулав.

БОУАӨЯ-аас 2024 оныг Байгаль хамгаалагчийн чадавхыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбоотойгоор Байгаль хамгаалагчийг мэрэгшүүлэх сургалтын хөтөлбөрийг баталсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд уг төслийн баг нийт 27 сургалтын модуль бүхий сургалтыг байгаль хамгаалагчийг үндсэн ур чадвар, практик мэдлэг, тактик, аюулгүй байдлаа хангаж, ажил үүргээ гүйцэтгэх чиглэлд танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр явууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН